Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2026 оны С/15 дугаар тушаалаар MNS 5140:2026 баримт бичгийн 3 цуврал стандартыг шинэчлэн батлаад байна. Энэ стандартыг холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлт, Засгийн газрын 2024 оны 214 дүгээр тогтоолоор баталсан “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”, мөн Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдааны шийдвэртэй уялдуулан боловсруулсан бөгөөд стандартад баримт бичгийг цахим болон цаасан хэлбэрээр зохион бүрдүүлэхэд тавих шаардлага, цахим тамга, тоон гарын үсгээр баталгаажуулах нөхцөл, мөн хэвлэмэл хуудас, “Хуулбар хувь” тэмдэглэл, төрийн сүлд, соёмбыг хэвлэмэл хуудаст дүрслэх хэмжээ зэрэг зохицуулалтыг шинэчлэн тусгасан байна.
“Мэдээлэл лавлагаа төв”-ийг байгуулсанаар иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээг нэг дороос, хурдан шуурхай хүргэж, цаг хугацааг хэмнэж, цаашилбал, иргэдийн сэтгэл ханамжид эерэгээр нөлөөлж, стандартыг ашиглах хэвшүүлэх боломжийг бүрдүүлж байна.