Түр хүлээнэ үү...
Хуудас : « | 1 | 2 |  »

Монгол улсын стандартын үнэ.


Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой стандартын мэдээллүүд


Олон улсын стандартчиллын мэдээ

Олон улсын шинэ стандарт уул уурхайн ослыг багасгана

Уул уурхайн аюул жилээс жилд буурч байгааг үгүйсгэх аргагүй юм. Гэсэн хэдий ч уурхайнууд ажиллах хамгийн аюултай газруудын нэг хэвээр байна. Үүний шалтгаан нь маш олон, уурхайн босоо амыг нэвтрэх тэсэлгээний тоосонцор, хор хий болон жил бүр мянга мянган хүний аминд хүрдэг асар их хор уршиг.

Уурхайд осол тохиолдсон үед яг юу болсныг ойлгоход хэцүү байж болно. Олон хүчин зүйлүүд нөлөөлдөг учраас төрөл бүрийн осол гарч болзошгүй юм. Эдгээр ослоос сэргийлэх гол арга нь тэдгээрийг төрөл, шалтгаанаар ангилах явдал бөгөөд чухам энд л ISO 19434 хэрэгтэй болно. .

ISO-ын Уул уурхайн (ISO / TC 82) Техникийн хорооноос боловсруулсан энэхүү стандарт нь бидний ажлын шинэ чиглэлийг тодорхойлж байна: “Өнөөг хүртэл ISO-ын уул уурхайн стандартууд нь машин механизмын аюулгүй байдлын үүднээс авч үздэг байсан. ISO 19434 нь осол тус бүрийг тухайн осол болох шалтгаан, үр дагаварыг нь заасан код олгож нягтална. хэмээн уурхайн ослын ангиллын ажлын хэсгийн дарга  Сэйд Риза Хоссейни  тайлбарлажээ.

Үйл ажиллагааныхаа аюулгүй байдлыг сайжруулахаар бүхий л салбараараа ажиллаж байгаа нөхцөлд ослын үндсэн төрлүүдийг ойлгохын тулд нэгдмэл тогтолцоотой болох нь үр дүнтэй. ISO 19434-д тодорхойлсон ангиллыг ашиглан осол нь хүний алдаа болон бусад шалтгаанаас үүдэлтэйгээр гарсан эсэхийг тогтоож болно. Энэ нь гол асуудлын талаархи нэгдмэл ойлголтыг өгдөг: "Энэхүү олон улсын стандарт нь зөвхөн осол аваарын гол төрлүүдийг тодорхойлох төдийгүй, хамгийн чухал нь осол гэмтлийн шинж чанар, байршил, ажилтан нь ямар түвшний нөлөөлөлд өртсөнийг тодорхойлдог" гэж Сэйд Риза Хоссейни  хэлсэн байна. :

ISO 19434 батлагдсанаар урт хугацааны турш хүлээгдсэн, осолтой холбоотой хүчин зүйлсийн стандарт схемыг багтаасан уурхайн ослын ангилалын нэгдсэн цогц систем бий болгох асуудал шийдэгдсэн гэж болно. Энэ нь програм хангамжийн систем, эсвэл гар аргын үнэлгээ хосолсон бүрэн дүн шинжилгээ хийх боломжийг олгож байгаа юм. Уурхайн аюулгүй байдал, эрүүл мэнд, байгаль орчны асуудалд хамааралтай бүх хэсгүүдэд харилцааны нийтлэг, ойлгомжтой хэлбэрээр  танилцуулснаар уул уурхайн салбарын бүхий л үйл ажиллагаанд ажлын нөхцөл байнга сайжирна гэж найдаж байна.


Олон улсын стандартчиллын мэдээ

Олон улсын стандартчиллын байгууллага (ISO)-ын шинэ  стандарт хөрсний доройтолтой тэмцэнэ.

Сүүлийн 30 жилийн хугацаанд дэлхийн байгалийн нөөцийн хэрэглээ хоёр дахин нэмэгдсэн бөгөөд хуурай газрын гуравны нэг нь маш их доройтжээ. Иймээс газар зохион байгуулалтын бодлого, төлөвлөлт, үйл ажиллагааны шийдлийг олох зайлшгүй шаардлага тулгараад байна.

ОУСБ /ISO/-ын шинэ стандарт нь дэлхийн болон үндэсний түвшинд газрын менежерүүдэд хөрсний доройтолтой тэмцэх хамгийн сайн туршлагыг нэвтрүүлэхэд тусална. Саяхан батлагдсан ISO 14055-1: 2017 – “Байгаль орчны менежмент” – “Хөрсний доройтол, цөлжилттэй тэмцэх сайн туршлагыг бий болгох удирдамж” стандартын 1-р хэсэг “Сайн туршлагын хүрээ” нь хуурайшилтай болон чийглэг бүс нутагт хөрсний доройтол, цөлжилттэй тэмцэх сайн туршлагыг хэрэгжүүлэх удирдамжаар хангана.

.

Стандарт нь хөрсний доройтлоос урьдчилан сэргийлэх буюу бууруулах  зорилгоор хийж буй үйл ажиллагаа, арга хэмжээ, эсвэл хөрс нь аль хэдийнээ доройтсон газарт үр шим болон экосистемийн эрүүл мэндийг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн.

Газарт суурилсан хөрөнгийн зохион байгуулалт нь хүний амьжиргаа болон эрүүл мэндэд шууд нөлөөлдөг учраас, уг стандарт нь хүний эрх, ойн удирдлага, хөдөө аж ахуй, уур амьсгал, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа гэх мэт сайн туршлагыг бий болгоход анхаарах ёстой янз бүрийн сэдвүүдийг хамарсан байна.

ISO 14055-1 стандарт нь газрын менежер, газар ашиглагч, техникийн шинжээч, хувийн болон олон нийтийн байгууллага, түүнчлэн экологи, бүтээмж, эдийн засаг, нийгмийн хэрэгцээнд зориулж газрын нөөцийн менежментэд оролцдог бодлого боловсруулагчдад ашигтай хэрэгсэл болон хэрэглэгдэх болно. Энэ нь газрын илүү тогтвортой  ашиглалтын соёл руу чиглэсэн үндсэн өөрчлөлт болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн (UNCCD) үйл ажиллагааг дэмжих, туслахад чиглэгдсэн болно.

ISO 14055-1 болон түүний нэмэлт хэсэг болох ISO/TR 14055-2 стандарт нь  1-р хэсэг дурдсан зарчмуудын бүс нутгийн хэрэглээг багтаасан бөгөөд эдгээр нь газарт суурилсан экосистемийг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой удирдах НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 15-р зорилтод хүрэхэд туслах болно. Ингэснээр бид 2030 он гэхэд "эх дэлхийн хөрсний доройтлыг саармагжуулах" зорилтод хүрэх болно гэж найдаж байна.


Үндэсний стандартчилал

Чанарын менежментийн тогтолцооны стандартчиллын техникийн хороо ТХ 02-ны мэдээлэл

Стандартчиллын үндэсний зөвлөлийн 29 дүгээр тогтоолоор Чанарын менежментийн тогтолцооны стандартчиллын техникийн хорооноос шинээр боловсруулсан 1, шинэчилсэн 1 дараах 2 стандарт батлагдлаа. Эдгээр стандартууд 10-р сарын 24-өөс эхлэн хүчин төгөлдөр болж, мөрдөж байна.

 1.   Менежментийн зөвлөх үйлчилгээнд зориулсан удирдамж (зөвлөмж) MNS ISO 20700:2017 

Менежментийн зөвлөхүүд ль ч салбарын үйлчлүүлэгчийнхээ шийдвэрлэж чадахгүй байгаа төвөгтэй асуудлыг шийдвэрлэх, байгууллагын тогтвортой өсөлт, инновацид хүргэх, өөрчлөлтийг хэрэгжүүлэх, бүтээмжийг нь дээшлүүлэх өөрсдийн мэдлэгээ ашигладаг. Менежментийн зөвлөх үйлчилгээний салбар нь дэлхийн эдийн засагт мэдэгдэхүйц хувь нэмрийг оруулж байна. Энэ стандартыг зөвлөх үйлчилгээний ажлыг илүү их үр дүнтэй болгохын тулд үйлчлүүлэгч болон менежментийн зөвлөх үйлчилгээний байгууллага (цаашид МЗҮБ гэх)-ын хоорондоо нээлттэй байх, ойлголтыг сайжруулах зорилготой гаргажээ. Зөв ашиглавал энэхүү баримт бичиг нь МЗҮБ-ууд үйлчлүүлэгчээ илүү үнэлэмжтэй болгож, зөвлөх үйлчилгээний ажлаас гарах эрсдэлийг бууруулах нөхцлийг хангана. Менежментийн зөвлөх үйлчилгээний чанар, мэргэшлийн байдал, зан үйлийн ёс зүй, зөвлөх үйлчилгээний харилцан уялдах байдлыг сайжруулах замаар зөвлөх үйлчилгээний салбарын үр нөлөөтэй байдлыг дээшлүүлж, мэргэжлийн хөгжлийг дэмжих зорилготой. Зөвлөх үйлчилгээний салбарын сайн туршлагад үндэслэж, өргөн хүрээнд хийсэн судлагаа болон туршлагад үндэслэсэн тодорхойлолт, гүйцэтгэл, үр дүнг хүлээж авах болон менежментийн зөвлөх үйлчилгээг хаах үйл явцыг сайжруулах зөвлөмжийг агуулсан. Энэ стандартыг МЗҮБ-уудад хэрэглэх боломжтой;дотоод нөөцөд нь бус байгууллагын хэмжээнд хэрэглэнэ;үр дүнд суурилсан;инноваци болон ялгарах шинжийг хамгаална;үйлчлүүлэгчийн хэрэгцээг мэдрэхийг чухалчилсан;ойлгоход хялбар. Энэ стандартаар зөвлөх үйлчилгээний байгууллагыг баталгаажуулах, тохирлын үнэлгээнд хамруулах зорилго агуулаагүй.

 

2.    Чанарын менежментийн тогтолцоо. Үндсэн ойлголт ба тайлбар толь MNS ISO 9000:2017 

Олон улсын энэхүү стандарт нь түгээмэл хэрэглэхэд тохиромжтой чанарын менежментийн тогтолцооны үндсэн ойлголт ба зарчмуудыг тодорхойлсон. Чанарын менежментийн зарчмуудыг системтэйгээр оруулжээ: Хэрэглэгчид төвлөрөх, Манлайлал, Хүмүүсийн оролцоог хангах, Үйл явцын арга,  Сайжруулалт, Нотолгоонд суурилсан шийдвэр гаргалт, Харилцааны менежмент. Зарчим тус бүрд илэрхийлэлт, үндэслэл, гол ашиг тус, байж болох арга хэмжээг тусгасан нь энэ стандарт хэрэглээний өндөр ач холбогдолтой. Чанарын менежментийн тогтолцоог бүрдүүлэхэд эдгээр үндсэн ойлголт, зарчмуудыг ашиглах шийдлийг тусгасан. Нэр томьёо тодорхойлолт хэсэгт Хувь хүн эсвэл хүмүүст хамаарах, Байгууллагад хамаарах, Үйл ажиллагаанд хамаарах, Үр дүнд хамаарах, Өгөгдөл, мэдээлэл, баримт бичигт хамаарах, Хэрэглэгчид хамаарах, Шинж чанарт хамаарах, Тодорхойлтод хамаарах, Арга хэмжээнд хамаарах, Аудитад хамаарах 13 бүлэг нэр томьёог тодорхойлолтын хамт оруулсан. Түүнчлэн эдгээр нэр томьёоны уялдааг хавсралтаар өгсөн нь стандартыг хэрэглэгчдэд таатай боломжийг өгнө.


Олон улсын стандартчилал

Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO/IEC 27007олон улсын стандарт хэвлэгдэн гарлаа.

Бидний хүсч буй бүтээгдэхүүн, үйлчилгээгээг үргэлжлүүлэн үзүүлэхийн тулд, бизнесийн байгууллагууд нь илүү их хэмжээний өгөгдлийг боловсруулах болдог. Мэдээллийн аюулгүй байдал өндөр түвшний бүхий кибер халдлагад байнга өртөж байдаг хэрэглэгч болон компаниудын хувьд  чухал асуудал юм.  

Ийм эмх замбараагүй байдал нь нэр нөлөө бүхий хүмүүсийн хайхрамжгүй фото зураг, эмнэлэгийн мэдээлэл алдагдах зэргээс эхлээд сая саяар тоологдох, хамгийн хүчирхэг компаниудыг ч сүйрэлд хүргэх аюул заналд хүргэдэг

Ийм өгөгдөл нь хувийн, санхүүгийн эсвэл эмнэлгийн мэдээлэл агуулдаг тул компаниудэдгээрийг кибер гэмт хэргээс хамгаалах ёс суртахууны болон хууль ёсны үүрэг хүлээдэг.  Ийм учраас ISO/IEC 27000 багц стандартууд бий болж, байгууллагууд санхүүгийн мэдээлэл, оюуны өмч, ажилтнуудын дэлгэрэнгүй мэдээлэл, гуравдагч этгээд тэдэнд итгэж өгсөн мэдээлэл гэх мэт өмч хөрөнгийн аюулгүй байдлаа зохицуулахад тусалж байна.

Уг багц стандартын хамгийн сайн танигдсан стандарт ISO / IEC 27001 нь  мэдээллийн аюулгүй байдлын  менежментийн тогтолцоонд тавих шаардлагыгтогтоодог. Хэдийгээр баталгаажуулалт сайн дурын боловч энэ стандартын дагуу байгууллага гэрчилгээжих боломжтой.  

Аудит хийж буй хүний хувьд тухайн компани нь иж бүрэн үйл явц юм.  Түүнчлэнаудитад сайтар бэлтгэх нь нарийн бэлтгэл, анхааралыг  шаарддаг. Үүний тулд ISO/ IEC 27007 Мэдээллийн технологи -Аюулгүй байдлын техник - Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны аудит стандартыг боловсруулсан юм.  Энэ нь оролцогч хоёр талыг тодорхой удирдамжаар хангаж, сайтар бэлтгэхэд тусалдаг. Анх ISO/IEC 27007 нь 2011 онд хэвлэгдсэн бол одоо ISO / IEC 27001: 2013 стандартад нийцүүлэн шинэчлэгдсэн болно.

Энэ нь мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооныаудитын хөтөлбөрийг удирдамжаар хангаж, ISO/IEC 27001 стандартын дагуу мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны дотоод ба гадаад аудит хийх болон  аудиторын ур чадвар, үнэлгээнд тавих удирдамжаар хангана. Түүнчлэн энэ нь ISO/ IEC 27001 стандартад заасан бүх шаардлагын дагуу аудит хийх өргөн цар хүрээтэй удирдамжаар хангадаг. Энэ стандарт нь ISO 19011:2011 стандартад дурдсан удирдамжтай уялдуулан ашиглахад зориулагдсан бөгөөд уг олон улсын стандарттай ижил бүтэцтэй.

ISO/IEC  27007 нь ямар ч төрлийн бизнест ашиг тусаа өгч, жижиг, дунд үйлдвэрлэгчид болон бүх хэрэглэгчдэд хэрэглэх боломжтойгоор боловсруулагдсан.


 

 


Барилгын стандартчиллын техникийн хорооноос

1. Кран - Ган татлага - Ган татлаганы арчилгаа, засвар үйлчилгээ, үзлэг шалгалт, гологдолд гаргах MNS ISO 4309:2017 шинээр батлагдсан. Краны ган татлага нь үзлэг шалгалтаар цаашид ашиглах нь аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гэсэн онош тавигдсан тохиолдолд зайлшгүй солих шаардлагатай эд анги юм. Олон улсын энэхүү стандартад кран, өргүүр, ган татлага үйлдвэрлэгчдийн зүгээс өгсөн тусгай нэмэлт заавар, зарчмыг нарийвчлан тусгаж, дагаж мөрдөх ба тэдгээрийн хэм хэмжээг хэтрүүлж болохгүйг заасан байдаг. Энэхүү олон улсын стандартын сүүлийн нэмэлт засварт ган татлагыг хадгалах, тээвэрлэх, угсрах, засвар үйлчилгээний талаарх заавраас гадна ган татлагын нийт уртад нь хийсэн үзлэг, шалгалтаар байнгын ажиллагаанд байдаг ган татлагын гэмтэл нь хүрдэнд олон үеэр ороогдох татлагын хамгийн гадна ороолтын үед их тохиолддог тул түүнийг гологдолд гаргах шалгуур үзүүлэлтийг тогтоосон стандарт юм. 2. Бетон. Шаардлага, гүйцэтгэл, үйлдвэрлэл ба тохирол MNS EN 206:2017 шинээр батлагдсан. Бетоны үйлдвэрлэл, хэрэглээ өнөөдрийн байдлаар 1987 онд батлагдсан “MNS 3996-1987, Бетон. Ангилал, техникийн ерөнхий шаардлага” гэсэн стандартаар зохицуулагдаж байсан бөгөөд өнөөгийн үйлдвэрлэл, хэрэглээ, түүнд мөрдөж буй стандарт, норматив баримт бичгийг шинэчлэн боловсруулах, олон улс бүс нутгийн түвшинд хүргэх зайлшгүй шаардлага бий болсон. Монгол Улс 1990-ээд оноос угсармал бетоны технологиос цутгамал бетоны технологид шилжиж бетоны үйлдвэрлэл, хэрэглээнд зарчмын өөрчлөлт гарсан билээ. Угсармал, цутгамал бетоны үйлдвэрлэлийн арга, технологи, хэрэглэж байгаа тоног төхөөрөмж, хэв хашмал, бетон хольцын шинж чанар, цутгах, нягтруулах, бэхжүүлэх арга, горим өөр байдаг учир эдгээр бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээ, түүнд тавих шаардлага, чанарын хяналт, турших арга, аргачлал, орц, найрлагын хувьд ч өөр байдаг. Энэхүү “EN 206, Бетон. Шаардлага, гүйцэтгэл, үйлдвэрлэл ба тохирол” Евро стандарт нь зураг төсөл зохиогч, үйлдвэрлэгч, гүйцэтгэгч нарын бетоны ажлыг гүйцэтгэх хариуцлагыг тодорхой заагласан бөгөөд бетоны хольц, найрлага сонгох зарчим, өгөгдсөн шаардлагын тохирлын шалгуур, үнэлгээ, хяналт зэрэг өргөн хүрээг хамарч, үйл ажиллагааг нэгдсэн нэг тогтолцоонд оруулж өгснөөр бетоны ашиглалтын нөхцөл, эдэлгээг илүү уртасгах, олон улсын түвшинд бетоны ангилал, техникийн шаардлагын нэгдмэл нэг үзүүлэлт, ойлголттийг бий болох ач холбогдолтой юм.

Харилцаа холбооны салбарын стандартчилал

1. Холбооны худаг сувагчлалын байгууламжийн техникийн үзүүлэлт, суурилуулалтын шаардлага MNS 6668:2017 шинээр батлагдлаа. Энэхүү стандарт нь хот суурин доторх харилцаа холбооны дэд бүтэц болох худаг сувагчлалын байгууламжийг төлөвлөх, суурилуулах, ашиглалт үйлчилгээний үеийн ерөнхий шаардлагыг тогтооход оршино. Монгол улсын нутаг дэвсгэрт мэдээлэл холбооны ашиглалт үйлчилгээ эрхлэгчид, зураг төсөл боловсруулагч, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, суурилуулалт хийдэг аж ахуйн нэгжүүд, төлөвлөлт, хяналтын байгууллагууд болон түүний инженер техникийн ажилтанууд дагаж мөрдөнө. 2. Цахилгаан холбооны зай тэжээлийн ба нөөц тэжээлийн төхөөрөмжийн байрны ерөнхий шаардлага MNS 6669:2017 шинээр батлагдлаа. Харилцаа холбооны сүлжээний тасралтгүй, найдвартай үйл ажиллагааг хангах, ашиглалт үйлчилгээ, ажиллах орчинг сайжруулах, аюулгүй байдлыг хангах үүднээс зай тэжээл болон нөөц тэжээлийн төхөөрөмжийн өрөөний стандартыг боловсруулж мөрдөх зайлшгүй шаардлагатай байна. Харилцаа холбооны зай тэжээл болон нөөц тэжээлийн төхөөрөмжийн өрөөнд тавигдах шаардлагыг тогтооно. Стандартын бичиг баримт боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээнийн техникийн нөхцөлд тусгагдсаны дагуу зай тэжээлийн болон нөөц тэжээлийн төхөөрөмжийн өрөөний гэрэлтүүлэг, галын дохиололын систем, ажлын байрны шаардлага, газардуулга, нэмэлт агааржуулалт, аянгын хэт хүчдлийн хамгаалалт, дуу чимээ, өрөөний температур, төхөөрөмжийн өрөөний тоног төхөөрөмжүүдийн байрлал, кабелийн холболт, зай хэмжээ зэргийг тодорхой тусгасан. Уг стандартын бичиг баримтыг боловсруулсанаар харилцаа холбооны сүлжээний тасралтгүй найдвартай ажиллагааг хангах зай тэжээлийн болон нөөц тэжээлийн төхөөрөмжийн өрөөний ашиглалт үйлчилгээ, угсралт суурилуулалтын ажил технологийн дагуу хийгдсэнээр тоног төхөөрөмжийн тасалдалгүй ажиллагаа, техникийн бүрэн бүтэн байдал, ХХААЭА, ГАА, ТААД-ын шаардлагыг бүрэн хангана. Дахин хянаж шинэчилсэн стандарт 3.Мэдээлэл холбооны сүлжээний гадна холбооны зургийн тэмдэглэгээ, тэмдэглэгээний хэмжээ MNS 4908 : 2017 / Дахин хянаж шинэчилсэн / Энэ стандартаар хот суурины мэдээлэл холбооны салбарын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, барилга байгууламжийн мэдээлэл холбооны сүлжээний гадна холбооны техникийн болон ажлын зураг төсөл төлөвлөх, боловсруулах, өөрчлөлт хийх зэрэг ажлуудад утастай болон утасгүй холбооны системийн тоног төхөөрөмжүүдийн дүрст тэмдэг тэмдэглэгээг тогтоож өгсөн. Энэ стандартыг барилга байгууламжийн мэдээлэл холбооны салбарын зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх эрх бүхий албан байгууллага, иргэн, хуулийн этгээд, мөн суурин сүлжээний ашиглалтын байгууллага болон үйлчилгээ эрхлэгчид, угсралт суурилуулалтын ажил эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагууд, тэдгээрийн инженер техникийн ажилчид гарын авлага болгон ашиглах боломжтой. Өмнө батлагдсан 2000 оны стандартад 25 төрлийн 45 ш телефон сүлжээний зургийн тэмдэглэгээг үзүүлсэн байсан. Үүнийг барилга байгууламжийн мэдээлэл холбооны сүлжээний кабелийн системийн гадна холбооны тэмдэглэгээг орчин үеийн мэдээлэл холбооны системийг салбар нэр, төрөл, зүйлээр ангилж 4 бүлэгт хуваан дотор нь дэд бүлэг үүсгэн 54 төрлийн 123 ш элементүүдийн тэмдэг тэмдэглэгээг оруулсан.

Мэдээ мэдээлэл

Олон улсын стандартчиллын мэдээ
Олон улсын шинэ стандарт уул уурхайн ослыг багасгана Уул уурхайн аюул жилээс жилд буурч байгааг үгүйсгэх аргагүй юм. Гэсэн ...

2017-11-17 12:42:07 Дэлгэрэнгүй
Олон улсын стандартчиллын мэдээ
Олон улсын стандартчиллын байгууллага (ISO)-ын шинэ стандарт хөрсний доройтолтой тэмцэнэ. Сүүлийн 30 жилийн хугацаанд дэлхийн байгалийн ...

2017-11-17 12:29:49 Дэлгэрэнгүй
Үндэсний стандартчилал
Чанарын менежментийн тогтолцооны стандартчиллын техникийн хороо ТХ 02-ны мэдээлэлСтандартчиллын үндэсний зөвлөлийн 29 дүгээр тогтоолоор Чанарын менежментийн т ...

2017-11-02 16:29:26 Дэлгэрэнгүй
Олон улсын стандартчилал
Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO/IEC 27007олон улсын стандарт хэвлэгдэн гарлаа. Бидний хүсч буй бүтээгдэхүүн, үйлчилгээгээг үргэлжлүүлэн ү ...

2017-11-02 16:01:51 Дэлгэрэнгүй
УХААЛАГ ХОТ ба Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)
Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO) дэлхийн стандартын өдрийн хүрээнд тээвэр, ус, эрчим хүч, мэдээллийн аюулгүй байдал ба нууцлал гэсэн ...

2017-10-20 09:50:11 Дэлгэрэнгүй
Шинэчлэгдсэн ISO/IEC 17025 стандарт олон улсын стандартын төслийн эцсийн шатанд шилжлээ.
Дээжид шалгалт тохируулга, сорилт хийх нь дэлхий даяар 60000 гаруй лабораториудын өдөр тутмын хийдэг ажил бөгөөд харин шинжилгээний хариу ...

2017-10-20 09:43:43 Дэлгэрэнгүй
Барилгын стандартчиллын техникийн хорооноос
1. Кран - Ган татлага - Ган татлаганы арчилгаа, засвар үйлчилгээ, үзлэг шалгалт, гологдолд гаргах MNS ISO 4309:2017 шинээр батлагдсан. ...

2017-09-25 10:40:56 Дэлгэрэнгүй
Харилцаа холбооны салбарын стандартчилал
1. Холбооны худаг сувагчлалын байгууламжийн техникийн үзүүлэлт, суурилуулалтын шаардлага MNS 6668:2017 шинээр батлагдлаа. Энэхүү стандарт нь хот ...

2017-09-25 09:09:21 Дэлгэрэнгүй
Хүнсний стандартчиллын техникийн хорооноос
1. Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолоор ...

2017-09-13 15:04:23 Дэлгэрэнгүй
"Төрийн байгууллагын вэбсайтад тавих шаардлага" MNS 6285:2017 стандарт шинэчлэгдлээ.
Монгол Улсын төрийн байгууллагуудын вэбсайтыг хөгжүүлэх, сайжруулахад дагаж мөрдөх ерөнхий шаардлагыг агуулан, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар ...

2017-09-13 12:26:30 Дэлгэрэнгүй
“Менежментийн зөвлөгөөг оновчтой ашиглах удирдамж” олон улсын стандарт хэвлэгдэн гарлаа.
Менежментийн зөвлөгөө нь харилцагч байгууллагынхаа үр ашиг нэмэгдүүлэхээс эхлээд үйл явцыг сайжруулах хүртэл асар том өөрчлөлтүүдийг хийж ...

2017-06-02 09:13:28 Дэлгэрэнгүй
Ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн ISO 45001 стандартын төсөлд ахиц нарч байна.
Ирэх оны эхээр хэвлэгдэн гарах олон улсын шинэ стандарт ISO 45001 буюу Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)-ын Хөдөлмөрийн аюулгүй ...

2017-05-25 11:46:47 Дэлгэрэнгүй
Дэлхийн байгаль орчны өдөрт
Байгальгүйгээр бид үнэн хэрэгтээ хаана байх байсан бол? Байгаль бол бидний амьдралын хүч, оршин тогтнох эх үүсвэр юм. Энэ ...

2017-05-25 10:29:32 Дэлгэрэнгүй
Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой стандартын мэдээллүүд
Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой стандартын мэдээллүүд ...

2017-04-17 11:16:03 Дэлгэрэнгүй
Монгол улсын стандартын үнэ.
Монгол улсын стандартын үнэ. ...

2017-02-09 15:43:24 Дэлгэрэнгүй

Нэвтрэх

Хэрэглэгчийн хэсэг
Сайн байна уу, Танд энэ өдрийн мэндийг хүргэе! Манай vйлчилгээний нөхцөлтэй танилцахыг таньд санал болгож байна..
Байгууллга/хэрэглэгчийн ID :
Нууц үг :
Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан
Гишүүд : 7510
Нийт хуудас үзсэн : 22758605
Хэрэглэгчдийн анхааралд